ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монголчууд бид өнөөдөр цаг үеээ мэдэрч түүнд зохицсон он удаан жилийн хөгжлийн гарцаа олж чадвал ирээдүй хойч маань үүнийг хүсэж байгаа нь гарцаагүй юм. Түүх бидэнд алдаа оноог таниулж байдаг тэр л сэдлийг анзаарч чадваас олон зүйлийг өгүүлж нээж өгдөг бололтой. Барилгын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг та бид бэлхэнээ харж байна. Энэ салбарт 20-иод жил ажиллаж байгаа хүний хувьд бид техник технологийн дэвшил манай улсад нэвтэрч байгааг харж анзаарч хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлж, байгальд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг дэмжин сайшаан ажиллаж байна. Эх нутагтаа эзэн нь байх тэр л хүсэл тэмүүлэл монгол хүн бүрт байгаасай хэмээн хүснэм. Барилгачид бид эх орныхоо үнэт баялгийг ашиглан гайхам сайхан барилга байгууламж барьж, ард олны хүсэл хэрэгцээг ханган ажилладаг. Тиймд үр ашигтай, зүй зохистой, гамтай ашиглан аль болох өгөөжтэй хэмнэлттэй арга технологийг судлан хэрэгжүүлэхээр зорьж ажиллах нь манай байгууллагын бас нэг эрхэм зорилт юм. Улс орондоо хэрэгцээт барилгыг барьж түүнийхээ үр шимийг хүртэх нь барилгачид бидний бахдал билээ.

Барилгачин бидний яруу алдар өөдөө байг!
Монгол улс минь мандан бадраг!
Ганзосон Констракшн ХХК-ны Ерөнхий захирал Д.Ганзориг